Хөгжүүлэлтийн багаж хэрэгслээ суулгаж бэлдэх
Видео хичээл
Гэрийн даалгавар:
1. 10 хуруугаараа шивэх дасгалаа өдөр бүр давтаж байна уу? Өдөр бүр давтаж, бичиж чаддаггүй хүмүүс нь 10 хуруугаар шивдэг болж, чаддаг хүмүүс нь хурдаа нэмээрэй!
2. Компьютертай холбоотой зарим үг хэллэг:
- OS - Operation System буюу Үйлдлийн систем (Linux, Windows, Ubuntu, CentOS, RedHat, MacOS, iOS, Android г.м)
- Kernel - Компьютерын эд ангиудтай програмуудыг холбож өгдөг үйлдлийн системийн үндсэн цөм - https://en.wikipedia.org/wiki/Kernel_(operating_system)
- Plug-in эсвэл Addon эсвэл Extension - Ямар нэгэн програм ба системд нэмж залгаж өргөтгөн хэрэглэж болдог нэмэлт програм.
- Style - Загвар, өнгө үзэмж, хэв маяг
- Text Editor - Бичвэр засварлагч
- Software эсвэл Application эсвэл Program эсвэл App - Програм, Апп
- Computer Hardware - Компьютерын эд анги
- Version - Хувилбар
- Update - Шинэчлэх, орчин үеийн болгох
- Upgrade - Сайжруулах, дэвшүүлэх, өргөтгөх. Update, upgrade нь ойролцоо утгатай боловч компьютерт зарим зүйлд өөрөөр ашиглагддаг.
- Boot - Компьютер асах үйлдэл bootstrap гэдэг үгнээс гаралтай буюу өөрөө асах, ачаалах гэсэн утгатай.
- BIOS - Basic input output system - Компьютерын ROM дээр хадгалагдан анх цахилгаанд залгахад компьютерыг асаан үйлдлийн систем ачаалахад бэлддэг програм.
- Archive - Архив
- Machine code - Машин буюу компьютерын код. Хүний хэлнээс машины хэл рүү хөрвүүлж бэлдсэн, шууд ажиллах боломжтой код.
- Object - ямар нэг зүйл, объект
- Crash - гэнэт зогсох эвдрэх гэсэн утгатай энэ үг компьютерт мөн програм гэнэт алдаа гарч зогсохыг илэрхийлдэг.
Bug гэж юу вэ?
(Зөв хариуг сонгоно уу)- Bug гэдэг компьютерт програмын алдаа засах гэсэн утгатай.
- Англиар цох хорхой буюу Bug гэдэг үг нь компьютерт програмын алдааг илэрхийлдэг.
Баяр хүргэе! Та энэ хүртэл хичээлийг амжилттай үзэж дууслаа.