Алмас

Програмчлалын хэл гэж юу вэ? + HTML-ын тухай


Программын хэлний хөрвүүлэгчийн төрлийн нэгийг Generator гэж бичсэн байгааг Compiler Generator (Coco/R) гэж ойлгоно уу.
 

CSS гэж юу вэ?

Дэлгэцээ дүүргээд хичээлээ үзээрэй.


 

avascript - Танилцуулга, Хувьсагч, Өгөгдлийн төрөл

Дэлгэцээ дүүргээд, HD болгоод, хурдаа тохируулаад үзээрэй.




Хувьсагчийн төрлийн талаар зарим зүйлийг видео бэлдэхдээ орхигдуулснаа оруулъя:
 

typeof оператор

Хувьсагч болон өгөгдлийн төрлийг тодорхойлдог оператор. Өгөглдлийн төрлийг бол хараад ойлгомжтой боловч Javascript-ын хувьд динамик төрөлтэй хувьсагчид тул хувьсагчийн төрлийг тодорхойлох шаардлага гардаг.

typeof ""                          // Returns "string"
typeof "John"                  // Returns "string"
typeof "John Doe"          // Returns "string"
typeof 0                           // Returns "number"
typeof 314                       // Returns "number"
typeof 3.14                      // Returns "number"
typeof (3)                         // Returns "number"
typeof (3 + 4)                   // Returns "number"
typeof true                       // Returns "boolean"
typeof false                      // Returns "boolean"

Дээрх байдлаар өгөгдлийн төрлийг харж болохтой адил хувьсагчийн төрлийг мөн тодорхойлж болно.

var x = 3;
var y = "3";

typeof x;                          // Returns "number"
typeof y;                          // Returns "string"
x = y;
typeof x;                          // Returns "string"

гэх мэт байдлаар хувьсагч ямар утга авсан байгаад тодорхойлж болно.

Мөн хувьсагчийн утга хоосон байх утгыг илэрхийлдэг undefined болон null гэсэн 2 утга байдаг. Энэ 2 утга нь хоорондоо ялгаатай.
 

Undefined ба Null утгын ялгаа

null утга нь объект төрөлтэй. undefined утга нь тодорхойгүй буюу undefined төрөлтэй болно.

declaration бол хувьсагч зарлах гэж нэрлэдэг хувьсагч байгаа гэдгийг илэрхийлэх ч утга оноогоогүй байж болно.

var a;

definition бол утга оноох үйлдэл юм.

a = 6;

хэрэв утга оноогоогүй ба зарлагдаагүй хувьсагч бол undefined төрөлтэй байна. Утга оноосны дараа оноосон утгын төрөлтэй болно.

typeof undefined           // undefined
typeof null                      // object

Нөхцөл шалгах операторыг хараахан танилцуулаагүй байгаа ч доорх илэрхийллийг тогтоогоод аваарай.

null === undefined         // false
null == undefined            // true

 

Дараах үгнүүдийн аль нь програмын алдааг илэрхийлдэг вэ?
(Зөв хариултыг сонгоно уу)

  • Compile
  • Bug


1947 оны 9-р сарын 9-нд анх компьютерын хөгжлийн явцад анхны компьютерын bug буюу цох олдсон тухай тэмдэглэгдсэн байдаг байна. Компьютерын доторх релейн холболтонд цох хорхой орж алдаа гаргаснаар ийн тэмдэглэж, түүнээс хойш компьютерын алдааг энэ үгээр илэрхийлэх болсон ба програмын алдааг илэрхийлдэг үг юм.
 

Програмчлалд "compile" гэдэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ?

(Зөв хариултыг сонгоно уу)
  • Програмын скрипт кодыг машины хэлэнд хөрвүүлэн шууд ажиллахад бэлэн болгох үйлдэл.
  • Програмын кодыг эмхэлж цэгцлэн, гоё харагдуулах үйлдэл.
 

Javascript - Операторууд (Математик, утга оноох, нөхцөл шалгах, логик, стринг)



Баяр хүргэе! Та энэ хүртэл хичээлийг амжилттай үзэж дууслаа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

nice
Зочин хэзээ бичсэн: 2023-1-3 00:45 | |



:-)