Алмас

Хөгжүүлэлтийн багаж хэрэгслээ суулгаж бэлдэх

Видео хичээл




Гэрийн даалгавар:
1. 10 хуруугаараа шивэх дасгалаа өдөр бүр давтаж байна уу? Өдөр бүр давтаж, бичиж чаддаггүй хүмүүс нь 10 хуруугаар шивдэг болж, чаддаг хүмүүс нь хурдаа нэмээрэй!
2. Компьютертай холбоотой зарим үг хэллэг:
  • OS - Operation System буюу Үйлдлийн систем (Linux, Windows, Ubuntu, CentOS, RedHat, MacOS, iOS, Android г.м)
  • Kernel - Компьютерын эд ангиудтай програмуудыг холбож өгдөг үйлдлийн системийн үндсэн цөм - https://en.wikipedia.org/wiki/Kernel_(operating_system)
  • Plug-in эсвэл Addon эсвэл Extension - Ямар нэгэн програм ба системд нэмж залгаж өргөтгөн хэрэглэж болдог нэмэлт програм.
  • Style - Загвар, өнгө үзэмж, хэв маяг
  • Text Editor - Бичвэр засварлагч
  • Software эсвэл Application эсвэл Program эсвэл App - Програм, Апп
  • Computer Hardware - Компьютерын эд анги
  • Version - Хувилбар
  • Update - Шинэчлэх, орчин үеийн болгох
  • Upgrade - Сайжруулах, дэвшүүлэх, өргөтгөх. Update, upgrade нь ойролцоо утгатай боловч компьютерт зарим зүйлд өөрөөр ашиглагддаг.
  • Boot - Компьютер асах үйлдэл bootstrap гэдэг үгнээс гаралтай буюу өөрөө асах, ачаалах гэсэн утгатай.
  • BIOS - Basic input output system - Компьютерын ROM дээр хадгалагдан анх цахилгаанд залгахад компьютерыг асаан үйлдлийн систем ачаалахад бэлддэг програм.
  • Archive - Архив
  • Machine code - Машин буюу компьютерын код. Хүний хэлнээс машины хэл рүү хөрвүүлж бэлдсэн, шууд ажиллах боломжтой код.
  • Object - ямар нэг зүйл, объект
  • Crash - гэнэт зогсох эвдрэх гэсэн утгатай энэ үг компьютерт мөн програм гэнэт алдаа гарч зогсохыг илэрхийлдэг.
 

Bug гэж юу вэ?

(Зөв хариуг сонгоно уу)
  • Bug гэдэг компьютерт програмын алдаа засах гэсэн утгатай.
  • Англиар цох хорхой буюу Bug гэдэг үг нь компьютерт програмын алдааг илэрхийлдэг.

Баяр хүргэе! Та энэ хүртэл хичээлийг амжилттай үзэж дууслаа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

surgalt huviaraa avch boloh uu
Otgonbileg (зочин) хэзээ бичсэн: 2023-11-27 13:09 | |
Хичээлтэй холбоотой асуух зүйлсээ яг юу болохгүй байгаагаа алдааны мэдээлэл зэрэгтэй нарийн тодорхой бичээд тухайн хичээлийнх нь доор сэтгэгдлээр асуугаарай.

Мөн ойлгомжгүй байж болох зүйл дээр дэлгэцийн зураг аваад google drive гэх мэт хандаж болохоор сторэйж дээр паблик тохиргоотой хадгалаад холбоосыг нь сэтгэгдэлдээ оруулаарай. Нэвтрээгүй хүмүүсийн хувьд холбоос шууд оруулах боломжгүй тул h t t ps:// гэх мэт дунд нь зай аваад холбоосоо оруулж болно. Протокол болон www.-аас хойших хэсгийг шууд оруулахад орно байх аа.

Мөн coo.mn дээр бүртгүүлээд бүртгэлтэй хаягаараа нэвтрэн https://hicheeldusal.coo.mn/ хаягаар орж сэтгэгдэл бичвэл нарийн тохиргоон дээр зураг холбоос хуулах боломж бас байгаа байх.

Интернэт дээр унших хүнийхээ талаас төсөөлж, зөв асуулт асууж сурах гэдэг нь бас хөгжүүлэгч хүний заавал сайн сурах ёстой чадварын нэг шүү.
Алмас хэзээ бичсэн: 2023-4-23 11:53 | |
аль нэг багш нартай холбогдох
Уучлаарай багш нараа!101 хичээлийг анх удаа үзэж сонирхож сурах хүсэлд автаад байна. би Хөгжүүлэлтийн орчин буюу багажнуудаа суулгаж бэлдэх.хич.2-осс асуух зүйл байгаа тул туслана уу. Virtual Box-ийг суулгаад ажиллахгүй аагдсан хичээлийн дагуу ашиглаж болохгүй байгаад туслана уу
ПҮРЭВДОРЖ (зочин) хэзээ бичсэн: 2023-4-19 14:41 | |
хөгжүүлэлтийн орчин бэлтгэх хичээлээр асуух зүйл байна.яаж холбогдох бэ.
зочин. (зочин) хэзээ бичсэн: 2023-4-18 09:52 | |
sain bna uu
sain bna uu.mash sxan xicheel bna shvv.xicheel vrgeljiluulexiig xvleej bna shvv...
gantulga (зочин) хэзээ бичсэн: 2022-7-19 01:46 | |
Сайн байна уу. Сонирхож байгаад баярлалаа. Манайх одоогоор бодит сургалт байхгүй. Харин энэ онлайн хичээлээ удахгүй үргэлжлүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Баярлалаа.
Алмас хэзээ бичсэн: 2022-6-17 16:41 | |
Хичээл таалагдлаа танай курсын мэдээлэл авья.
Зочин хэзээ бичсэн: 2022-6-15 14:19 | |



:-)