Алмас

Оршил, Компьютерын тухай ба Алгоритм

(Дэлгэцээ дүүргээд хичээлээ үзээрэй. Хурдыг нь өөрчилж тохируулаад үзвэл зүгээр байх шүү.)

 

Анхны лекц хичээл

 

Зарим слайд бичлэгийн үед дуунаасаа бага зэрэг зөрсөн байгааг ойлгоод үзээрэй.



Гэрийн даалгавар:
  1. 10 хуруугаар хурдан шивдэг болох -> http://dusal.blogmn.net/18955/
  2. Компьютертай холбоотой дараах үгнүүдийг цээжилж, мөн дэлгэрүүлэн хайж судална уу:
  • Web browser - Интернэт хөтөч програм Firefox, Chrome, Opera, Safari гэх мэт интернэт хуудсыг үздэг програм
  • IDE - Integrated development environment -> https://en.wikipedia.org/wiki/Integrated_development_environment Програм бичихэд зориулан сайжруулсан текст файл засварладаг бичдэг програм
  • Developer - Хөгжүүлэгч. Алгоритм боловсруулж, програмын код бичиж, зурж, хөгжүүлдэг програмист.
  • Programmer - Програм бичдэг хүн, програмист.
  • Coder - Код буюу програм бичдэг хүн, програмист. Энэ 3 ойлголт бага зэрэг ялгаатай.
  • Hacker - Өндөр мэдлэгтэй програмист. Хар малгайт, Цагаан малгайт, Саарал малгайт гэж ангилдаг -> https://en.wikipedia.org/wiki/Hacker
  • Security - Аюулгүй байдал
  • Cracker - Аюулгүй байдлын өндөр мэдлэгтэй хакер, эсвэл програм, нууц үгийг тайлж, эвдэх чадвартай програмист
  • Package manager - Олон програмыг нэгтгэсэн сантай, суулгах, устгах, шинэчлэхийг хялбарчилсан програм
  • Bug - Програмын алдаа
  • Debug - Алдааг илрүүлэх
  • Debugger - Алдааг илрүүлэхэд ашигладаг хэрэгсэл
  • Tool - Багаж хэрэгсэл
  • Pentest буюу Penetration test - Програм болон системийн аюулгүй байдлын алдааг илрүүлэх үйлдэл

Гэх мэт болон компьютерт хэрэглэгддэг үгнүүдийг мэдэхгүй үгнүүдээ тэмдэглэж, түүнийгээ цээжлээрэй.

 

Хичээлийн дараах чөлөөт ярилцлагыг эндээс сонсож болно:

  


 

Компьютерын ажиллагааны үндэс юу вэ?

(Зөв хариултуудыг сонгоорой)

  • ROM дээр анхнаасаа бичиж өгсөн програмын дагуу цахилгаан гүйдэл логик хаалгуудаар дамжин гүйж компьютерыг асааж бэлддэг
  • Цахилгаан гүйдэл буюу дамжуулагч бодис дахь электроны урсгал
  • Хагас дамжуулагч бодисыг ашиглан гүйдлийг удирдах
  • Транзистор буюу микрочип
  • Атомын нэг хэсэг болох электроныг удирдах


Баяр хүргэе! Та эхний хичээлийг амжилттай үзэж дууслаа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)