Хөгжүүлэлтийн багаж хэрэгслээ суулгаж бэлдэх
Видео хичээл
Гэрийн даалгавар:
1. 10 хуруугаараа шивэх дасгалаа өдөр бүр давтаж байна уу? Өдөр бүр давтаж, бичиж чаддаггүй хүмүүс нь 10 хуруугаар шивдэг болж, чаддаг хүмүүс нь хурдаа нэмээрэй!
2. Компьютертай холбоотой зарим үг хэллэг:
- OS - Operation System буюу Үйлдлийн систем (Linux, Windows, Ubuntu, CentOS, RedHat, MacOS, iOS, Android г.м)
- Kernel - Компьютерын эд ангиудтай програмуудыг холбож өгдөг үйлдлийн системийн үндсэн цөм - https://en.wikipedia.org/wiki/Kernel_(operating_system)
- Plug-in эсвэл Addon эсвэл Extension - Ямар нэгэн програм ба системд нэмж залгаж өргөтгөн хэрэглэж болдог нэмэлт програм.
- Style - Загвар, өнгө үзэмж, хэв маяг
- Text Editor - Бичвэр засварлагч
- Software эсвэл Application эсвэл Program эсвэл App - Програм, Апп
- Computer Hardware - Компьютерын эд анги
- Version - Хувилбар
- Update - Шинэчлэх, орчин үеийн болгох
- Upgrade - Сайжруулах, дэвшүүлэх, өргөтгөх. Update, upgrade нь ойролцоо утгатай боловч компьютерт зарим зүйлд өөрөөр ашиглагддаг.
- Boot - Компьютер асах үйлдэл bootstrap гэдэг үгнээс гаралтай буюу өөрөө асах, ачаалах гэсэн утгатай.
- BIOS - Basic input output system - Компьютерын ROM дээр хадгалагдан анх цахилгаанд залгахад компьютерыг асаан үйлдлийн систем ачаалахад бэлддэг програм.
- Archive - Архив
- Machine code - Машин буюу компьютерын код. Хүний хэлнээс машины хэл рүү хөрвүүлж бэлдсэн, шууд ажиллах боломжтой код.
- Object - ямар нэг зүйл, объект
- Crash - гэнэт зогсох эвдрэх гэсэн утгатай энэ үг компьютерт мөн програм гэнэт алдаа гарч зогсохыг илэрхийлдэг.
Bug гэж юу вэ?
(Зөв хариуг сонгоно уу)- Bug гэдэг компьютерт програмын алдаа засах гэсэн утгатай.
- Англиар цох хорхой буюу Bug гэдэг үг нь компьютерт програмын алдааг илэрхийлдэг.
Баяр хүргэе! Та энэ хүртэл хичээлийг амжилттай үзэж дууслаа.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
sain bna uu
sain bna uu.mash sxan xicheel bna shvv.xicheel vrgeljiluulexiig xvleej bna shvv...

Сайн байна уу. Сонирхож байгаад баярлалаа. Манайх одоогоор бодит сургалт байхгүй. Харин энэ онлайн хичээлээ удахгүй үргэлжлүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Баярлалаа.

Хичээл таалагдлаа танай курсын мэдээлэл авья.
