Алмас

Хөгжүүлэлтийн багаж хэрэгслээ суулгаж бэлдэх

Видео хичээл




Гэрийн даалгавар:
1. 10 хуруугаараа шивэх дасгалаа өдөр бүр давтаж байна уу? Өдөр бүр давтаж, бичиж чаддаггүй хүмүүс нь 10 хуруугаар шивдэг болж, чаддаг хүмүүс нь хурдаа нэмээрэй!
2. Компьютертай холбоотой зарим үг хэллэг:
  • OS - Operation System буюу Үйлдлийн систем (Linux, Windows, Ubuntu, CentOS, RedHat, MacOS, iOS, Android г.м)
  • Kernel - Компьютерын эд ангиудтай програмуудыг холбож өгдөг үйлдлийн системийн үндсэн цөм - https://en.wikipedia.org/wiki/Kernel_(operating_system)
  • Plug-in эсвэл Addon эсвэл Extension - Ямар нэгэн програм ба системд нэмж залгаж өргөтгөн хэрэглэж болдог нэмэлт програм.
  • Style - Загвар, өнгө үзэмж, хэв маяг
  • Text Editor - Бичвэр засварлагч
  • Software эсвэл Application эсвэл Program эсвэл App - Програм, Апп
  • Computer Hardware - Компьютерын эд анги
  • Version - Хувилбар
  • Update - Шинэчлэх, орчин үеийн болгох
  • Upgrade - Сайжруулах, дэвшүүлэх, өргөтгөх. Update, upgrade нь ойролцоо утгатай боловч компьютерт зарим зүйлд өөрөөр ашиглагддаг.
  • Boot - Компьютер асах үйлдэл bootstrap гэдэг үгнээс гаралтай буюу өөрөө асах, ачаалах гэсэн утгатай.
  • BIOS - Basic input output system - Компьютерын ROM дээр хадгалагдан анх цахилгаанд залгахад компьютерыг асаан үйлдлийн систем ачаалахад бэлддэг програм.
  • Archive - Архив
  • Machine code - Машин буюу компьютерын код. Хүний хэлнээс машины хэл рүү хөрвүүлж бэлдсэн, шууд ажиллах боломжтой код.
  • Object - ямар нэг зүйл, объект
  • Crash - гэнэт зогсох эвдрэх гэсэн утгатай энэ үг компьютерт мөн програм гэнэт алдаа гарч зогсохыг илэрхийлдэг.
 

Bug гэж юу вэ?

(Зөв хариуг сонгоно уу)
  • Bug гэдэг компьютерт програмын алдаа засах гэсэн утгатай.
  • Англиар цох хорхой буюу Bug гэдэг үг нь компьютерт програмын алдааг илэрхийлдэг.

Баяр хүргэе! Та энэ хүртэл хичээлийг амжилттай үзэж дууслаа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

sain bna uu
sain bna uu.mash sxan xicheel bna shvv.xicheel vrgeljiluulexiig xvleej bna shvv...
gantulga (зочин) хэзээ бичсэн: 2022-7-19 01:46 | |
Сайн байна уу. Сонирхож байгаад баярлалаа. Манайх одоогоор бодит сургалт байхгүй. Харин энэ онлайн хичээлээ удахгүй үргэлжлүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Баярлалаа.
Алмас хэзээ бичсэн: 2022-6-17 16:41 | |
Хичээл таалагдлаа танай курсын мэдээлэл авья.
Зочин хэзээ бичсэн: 2022-6-15 14:19 | |



:-)